1989 оноос хойш Өмнөд Судан Улсыг захирч байнаа Ерөнхийлөгч Аль Башир улсынхаа баруун Дарфур нутагт харгислал үйлдсэнийхээ төлөө Олон Улсын Эрүүгийн шүүхээс геноцидын ял сонсоод байгаа билээ. Үүний улмаас түүнийг огцруулж, аюулгүй газарт хорьж, онц байдал зарлан Засгийн газрыг тарааж, 2005 оны Үндсэн хуулийг цуцлахаар болсон гэдгийг Батлан хамгаалахын сайд Ахмед Авад Ибн Ауф Төв телевизээр мэдэгджээ.
Ерөнхийлөгч асан Аль Баширын засаглалын үед Судан улс хуваагдаж, 2011 онд Өмнөд Судан улс бий болсон түүхтэй. Судан улс түүхэндээ гурав дахь удаагаа төрийн тэргүүнээ хүчээр буулгаж байгаа нь энэ юм. 1964 онд Ибрагим Аббудын цэргийн дэглэмийг иргэдийн бослогоор унагаж байсан бол 1985 онд Ерөнхийлөгч Жаафар Нимеириг мөн ийм аргаар буулгасан удаатай.
Тус улсын агаарын орон зай 24 цагийн турш хаагдсан байна. Эрх баригчид тэмцлийг зогсоохын тулд зэвсэг хэрэглэснээс гадна интернэт, сошиал медиаг хааж, цахилгаан, усны хангамжийг тасалж байв. Энэ үеэр нийт 49 иргэн алагдсан гэсэн албан ёсны тоо байна.