БНХАУ энэ жил байгалийн хий импортлогч дэлхийн хамгийн том улс болох төлөвлөгөөтэй байгаа аж.
Тодруулбал, БНХАУ-ын Шанхай хотод төвтэй “Худунь-Жуньхуа” групп байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэх, 270 мянган шоо метр багтаамжтай, дэлхийн хамгийн том хөлөг онгоцыг бүтээж байгаа тухай CCTV мэдээллийн агентлаг уламжиллаа.
Тус улсын төрийн өмчит Хөлөг онгоцны корпорацын салбар нэгж болох тус компани Норвегид төвтэй олон улсын DNV-GL нийгэмлэгтэй хамтран уг хөлгийг бүтээж байгаа юм байна. Талуудын гэрээнд зааснаар дэлхийн хамгийн том тээвэрлэгч ирэх хөлөг онгоц ирэх оны сүүлчээр далай тэнгисийн уснаа гарах аж.
Мөн БНХАУ энэ жил дэлхийн хамгийн том байгалийн хий импортлогч болох баталгаа болж Байгалийн шингэрүүлсэн хийн олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн яармагийг Шанхай хотод зохион байгуулахар болжээ. Чуулган ирэх мягмар гарагт болно.
CCTV .COM