Дэлхийн хамгийн баян хүний нэг гэсэн хардлагад байнга өртдөг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хөрөнгө орлогын мэдүүлэг ил болжээ.
Кремлийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн тайланд дурдсанаар Путины 2018 оны нийт хөрөнгө 2017 оныхоос 10 сая рублиэр багассан байна. Тодруулбал, Владимир Путин нь 2018 онд 8,648,353 рубль буюу монгол төгрөгөөр ойролцоогоор 346 сая төгрөгийн орлого олсон байна.
Тэгвэл өнгөрсөн 2017 онд 18,728,268 хүчлийн орлоготой байжээ. Өнгөрсөн онд сарын дундаж цалин нь 720,700 рубль байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө нь өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа аж. ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэр дээр 77 болон 153 мкв талбайтай хоёр орон сууц, 18 мкв талбайтай хоёр гарааш, "Волга" ГАЗ М21 , "Нива" гэсэн хоёр автомашин, “Скиф” аялалын чиргүүл бүртгэлтэй байдаг юм байна.
Сэтгэгдэл (30)