Өчигдөр 13.01 цагт Тайваний Хуалянь /Хойд өргөргийн 24.02 градус, уртрагийн 121.65 градус/-нд 6.7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн голомт нь 24 км-ийн гүнд байсан гэж шинжээчид дүгнэсэн байна. Газар хөдлөлтийн улмаас Тайваньд хүчтэй доргилт мэдрэгдсэн бол Фүжянь, Жэжянь мужид чичирхийлэл болсон байна. Газар хөдлөлтийн голомт гэгдэж байгаа байгаа Хуалянь нь далайн эргээс нэг км-ийн зайтай аж.
CCTV.COM