Японы хамгийн баян хүний нэг "Софтбанк" группын үүсгэн байгуулагч, тэрбумтан Масаёши Сон биткоины ид халуурлын үед 130 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Гэвч дэлхий нийтэд биткоины ханш огцом унасны улмаар тэрбээр дээрхи хөрөнгө оруулалтаа бүгдийг нь алджээ.
2017 оны арванхоёрдугаар сарын дундуур биткоины ханш бараг 15 мянган ам.доллар хүрээд байсан. Гэвч ханш тогтмол унасаар өнөөдрийн байдлаар 5,500 орчим ам.долларт хэлбэлзэж байна.