Хятадын өмнөд бүсийн их хот, техник технологийн хөгжил дэвшлээрээ тус улсын Цахиурын хөндий гэгддэг Шэньжэн хот агаарын тээврийн төсөл (UAM) хэрэгжүүлж эхэлжээ.
Энэ нь “Airbus” компани болон тус хотын Худалдааны тэнхимийн хамтарсан хөтөлбөр бөгөөд Шэньжэний хурдыг нэмэгдүүлэх зорилготой аж. Төслийн удирдагчдын нэг, “Airbus” компанийн хотын агаарын тээврийн хөгжил хариуцсан албаны дарга Эдуардо Домингез Пуэртагийн хэлснээр цаашид хөгжин дэвжих нөөц бололцоо нь нэгэнт тодорхой тул тус компани Шэньжэнийг нийтийн тээврийн нисдэг тэрэгний үйлчилгээтэй Хятадын анхны хот болгохоор сонгожээ. Зорчигч тээврийн нисдэг тэргүүд энэ оны сүүлчээр үйлчилж эхлэх аж.
Сонирхуулж хэлэхэд Шэньжэний нийтийн тээвэрт үйлчилдэг автобуснууд 100 хувь цахилгаан бол үлдсэн 20 мянга гаруй хэрэгслийнх нь талаас илүү нь цахилгаан такси эзэлдэг аж.
CCTV.COM