АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн гишүүд долоо хоногт Цагаан ордонд хуралджээ. Шалтгаан Иранд үүсээд буй нөхцөл байдлын талаар аж. Хуралдааны үеэр Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Патрик Шанахан Ерөнхийлөгч Доналд Трампад хандан Ираны тал АНУ болон холбоотнуудад нь довтлох эсвэл цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлсэн тохиолдолд Ойрхи Дорнод руу цэрэг илгээх талаар шинэчилсэн төлөвлөгөөг танилцуулжээ. Энэ үеэр Иран руу 120 мянган цэрэг илгээх асуудалд яригдсан байна.
Энэ тухай Ерөнхийлөгч Доналд Трамп “Бид Иранд юу болохыг харах болно. Тэд бидний эсрэг ямар нэгэн зүйл хийнэ гэдэг нь маш том алдаа юм” гэжээ. Улс төрийн шинжээчид уг мэдээлэлтэй холбогдуулж АНУ-ын эрх баригчид, Ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний кабинет Сири болон Афганистан дахь цэргүүдээ цөөлж ээлж дараалан эх оронд нь буцаах болсон. Гэтэл төд удалгүй ийм их хэмжээний цэргийг ахин Ойрхи Дорнодод илгээх талаар ярьж байгаа нь тун ойлгомжгүй байр суурь. Тиймээс Ерөнхийлөгч Доналд Трампын кабинет нэг бол хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байна. Эсвэл Ираны асуудал үнэхээр ингэж хурцадсан байх гэсэн байна.