БНХАУ-ын технологийн “Алибаба” компанийн ашиг орлого энэ оны гуравдугаар сарын байдлаар 51 хувь буюу 54.7 тэрбум ам.доллараар нэмэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав. Ашгийн дийлэнх хувийг интернэтийн жижиглэн худалдаа, хоол захиалгын “Ele.me” үйлчилгээ, үүлэн технологийн (Alibaba Cloud) салбараас олсон орлого бүрдүүлсэн байна.
2019 оны гуравдугаар сарын байдлаар тус компанийн жижиглэн худалдааны тавцангийн идэвхтэй үйлчлүүлэгчдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 102 саяар нэмэгдэж, 654 саяд хүрчээ.
Үүний зэрэгцээ Хятадын хөрөнгийн биржийн “А” зэрэглэлийн бүртгэлтэй томоохон компаниудад үүлэн технологийн үйлчилгээгээ хүргэж, үндсэн бизнесээ бэхжүүлэхийн зэрэгцээ шинэ зах зээлд хөрөнгө оруулсан аж.
“Алибаба” группийн санхүү хариуцсан захирал У Вэйгийн онцолж буйгаар, 2020 он гэхэд компанийн ашиг 500 тэрбум юаньд хүрч, зах зээлээ технологи, бизнес, үйлчилгээний салбарт тэлэх зорилготой ажиллаж байна.
CCTV.COM