БНХАУ-ын эрдэмтэд тосны бохирдлыг арилгах шинэ бодис гарган авчээ.
Тодруулбал, биомиметик полипропилен хэмээх хуванцараас ус, тосыг ялгах нэгэн зүйл хөөс гарган авсан нь үйлдвэрлэлийн бохирдолд их хэмжээгээр байх тос, нефть зэргийг салгаж цэвэрлэх шинэ дэвшилтэт арга гэж танилцуулжээ. Ус, тосыг ялгах, томоохон үйлдвэрээс алдагдсан тосны бохирдлыг цэвэрлэх хэд хэдэн арга байдаг ч ихэнх нь өртөг ихтэй, эрчим хүчний хэрэглээ өндөр, зарим нь өөр төрлийн бохирдол шинээр үүсгэдэг гэх шалтгаанаар хэрэглэгддэггүй аж. Одоогоор хийгдээд буй хэд хэдэн туршилтаас харахад мөнхүү бодисыг хольсон тостой хаягдлаас усыг нь ялгаж авах тун хялбар байгаа аж.
Шинэ бодисыг бүтээсэн эрдэмтэн судлаачдын баг шидэт хөөсийг боловсруулж, гаргаж авсандаа зохиогчийн эрх хүсчээ. Уг бодисын судалгааны ажлын дүн олон улсын “Химийн инженерчлэл” (Chemical Engineering Journal) сэтгүүлийн шинэ дугаарт нийтлэгджээ.
CCTV.COM
Сэтгэгдэл (1)