БНХАУ-ын Олон улсын худалдааг хөгжүүлэх хорооны дэргэдэх Бээжингийн судалгааны хүрээлэн “Европын холбооны хөрөнгө оруулалтын орчин” нэрт судалгааны тайлангаа танилцууллаа. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Европын холбооны улсуудад хөрөнгө оруулах хятад хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдсээр байгааг тус улсын “Өдрийн сонин” мэдээллээ.
2017 оноос өнөөг хүртэлх хугацаанд Хятадын шууд хөрөнгө оруулалтаар байгуулсан 2900 компани Евро бүсийн 28 оронд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдний дийлэнх нь буюу 70 орчим хувь нь дээрх хөрөнгө оруулалтаас ашиг хүртэж эхэлжээ. Үүний зэрэгцээ Европт хөрөнгө оруулсан компани, хүмүүсийн 78.6 хөрөнгө оруулалтдаа сэтгэл хангалуун байгааг уг тайланд онцолжээ.
Европын холбооны орнуудад хөрөнгө оруулж, хамтран ажиллах салбар жил ирэх тусам өргөжиж, хөрөнгө оруулалтын орчин нь сайжрахын зэрэгцээ бизнесийн үйл ажиллагаа явуулахад хууль, эрхзүйн орчин нь таатай учир хятад хөрөнгө оруулагчид энэ бүсийг ихэд сонирхож буй аж.
CCTV.COM