Москва хотоос Мурманскийн чиглэлд хөөрсөн Сухой Супержэт 100 нисэх онгоц өнгөрсөн шөнө осолджээ.
Онгоцонд нийт 73 зорчигч, нисэх багийн таван ажилтан явснаас 41 нь амь үрэгдэж, 37 хүн амьд үлдсэн байна. Аэрофлотын СУ 1492 чиглэлийн онгоц хөөрснөөсөө хагас цагийн дараа техникийн шалтгаанаар буцаж, Шереметьевогийн нисэх буудалд газардсан аж.
Газардах үеэр онгоц буухдаа газарт ойж, хүчтэй мөргөснөөс хөдөлгүүрээс нь гал гарч эхэлсэн байна. Аврагдсан хүмүүсээс гурвынх нь бие муу, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буйг ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Уг онгоц нь есөн сарын хугацаанд нийт 300 мянган цагийн нислэг үйлдсэн. Нислэгийн төлөвлөгөөгөөр 460 мянган цаг нислэг үйлдэх ёстой юм байна. “Сухой Супержэт 100” нисэх онгоц нь 2000 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2008 оны тавдугаар сарын 19-нд анхны туршилтын нислэгээ үйлдсэн байдаг.
Харин 2011 оны дөрөвдүгээр сарын 21-нд олон улсын нислэг үйлдэж байжээ. Уг онгоц нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд ““Аeroflot”, “Interjet”, “Yamal Airlanes”, “Gazpromavia”” компаниудтай хамтарч ажилладаг байна.
Р.Хишигжаргал