Апофис-99942 нэрт аварга том солир 2029 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр орчим дэлхийтэй ойрхон зөрөх тухай НАСА-гаас мэдээллээ.
Эртний Египетийн мөхөл сөнөл, үймээн самууны тэнгэрийн нэрээр нэрлэгдсэн уг солир дэлхийгээс ойролцоогоор 31 мянган км-ийн зайтай зөрж өнгөрөх аж. Сансар огторгуйн аварга том биет дэлхийд ийм ойрхон дөхөж ирэх тохиолдол тун ховор болохыг НАСА мэдэгдэлдээ онцолжээ. Апофис солирын голч ойролцоогоор 370 метр юм байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 10 жилийн дараа тохиох энэхүү үзэгдэл огторгуйн биет, солир судлаачдад солирыг ойроос ажиглах таатай боломж юм. Апофис-99942 солирыг Америкийн одон орон судлаачид 2004 онд илрүүлсэн бөгөөд нарны тойрог зам дагасан аялал хийгээд ирээдүйд туулах зам, бүтэц болоод хэлбэр, хэмжээг нь судлах ажил үргэлжилж байна. Одоогоор уг солирын дэлхийд үзүүлэх нөлөөг эрдэмтэд хараахан тооцоолж, тогтоогоогүй байна.
CCTV.COM
Сэтгэгдэл (1)