Японы эзэн хаан Акихито өчигдөр орой хаан ширээнээсээ бууж түүний ууган хүү, угсаа залгамжлах хунтайж Нарүхито өнөөдөр хаан ширээнд заларлаа. Тэрбээр “Төр, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлнэ. Дэлхий даяар энх тайван цогцлоох үйл хэрэгт хувь нэмрээ өөрийн хувь оруулна” хэмээн хаан хүний хувиар ард түмэндээ хандан анхны үгээ хэлжээ.
Эзэн хаан Хирохито 1989 онд таалал төгссөний дараа түүний хүү Акихито 55 насандаа хаан ширээнд заларчээ. Тэрбээр дайны дараа Үндсэн хуулийн дагуу хаан ширээнд заларсан анхны эзэн хаан бөгөөд “төрийн бэлгэ тэмдэг”-ийн үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.