Хойд Солонгост хятад хэлний түвшин тогтоох шалгалтын төв энэ сарын 7-ны өдөр нээгджээ.
Тус шалгалтын төв нь Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотод байрлах Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр байгуулагдсан аж. Ингэснээр Хойд Солонгос хятад хэлний түвшин тогтоох шалгалтын 137 дахь орон болжээ.
Өмнө нь хятад хэлний түвшин тогтоох шалгалтын газар байгаагүйгээс суралцагчдад шалгалт өгөх боломж хомс байсан бол өдгөө энэ төв нь хятад хэлний түвшин тогтоох шалгалт (HSK), ярианы түвшин тогтоох шалгалт (HSKK), дунд, бага сургуулийн сурагчдын хятад хэлний шалгалт (YCT) болон бизнесийн хятад хэлний шалгалт (BCT) зэрэг дөрвөн төрлийн шалгалт авах аж.
Сонирхуулахад, Пхеньяний Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь 2010 оны аравдугаар сард байгуулагдсан бөгөөд сургуулийн бүс нь нэг сая ам метр талбайг хамардаг байна.
CCTV.COM