Египетийн археологийн баг Фараоны үеийн цэргийн цайз олж илрүүлсэн талаар тус улсын Соёлын яам өчигдөр мэдээллээ.
Судалгааны багийнхан Хойд Синай мужаас МЭӨ664- МЭӨ610 онд хамаарах цэргийн цайзын үлдэгдлийг олжээ. Египетийн Түүхийн дурсгалт зүйлсийн дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мустафа Вазир “Энэхүү цайз нь Египетийн 26 дахь хааны үеийнх. Түүнчлэн одоогийн байдлаар Египетээс олж илрүүлсэн хамгийн эртний цайзуудын нэг юм” хэмээн ярьжээ. Мөн ханыг шавар тоосго өрж бүтээсэн бөгөөд 85 метр урт урд талын ханыг л гэхэд өөр нэг дуусгаагүй цайзын суурин дээр барьсан аж.
Археологийн багийн дарга Хишам Хуссейн “Малтлагын явцад энэ цайз 16 харуултай байсныг олж тогтоосон. Мөн судалгааны багийнхан тухайн үеийн хамгаалагч цэргүүдийн хэрэглэдэг байсан өрөөг оллоо” хэмээн мэдэгджээ. Тус цайз нь Египетийн зүүн талын хилийн хамгийн чухал хамгаалалтын боомт байсан төдийгүй хүчтэй дайралтуудад өртөж байж. Иймээс ч цайзын ихэнх хэсгийн барилга байгууламж дайн тулааны улмаас сүйдсэн гэнэ.
CCTV.COM