Алтай хангайн уулс
Үг: Д.Жамъян Ая: Л.Батаа
Алтайнхаа уулсыг юугаан болгоод
Асарлуулан сүмбэрлүүлэн зүүдлэв дээ би
Аавын заяатай нутаг болоод
Амгалан нойрондоо зүүдэлдэг юм уу даа би
Аяа хөөрхий
Алдрай мину зэ
Хангайнхаа уулсийг юугаан болгоод
Ханаруулан хөхрүүлэнхэн зүүдлэв дээ би
Хайртай ээжийн нутаг болоод
Ханаагүй нойрондоо зүүдэлдэг юм уу даа
Аяа хөөрхий
Алдрай мину зэ
Алтай, хангайгаа юугаан болгоод
Айлсуулан ойртууланхан зүүдлэв дээ би
Аав ээжийн минь нутаг болоод
Амрах нойрондоо зүүдэлдэг байна шүү дээ
Аяа хөөрхий
Алдрай мину зэ
Пэлжээгийн Адарсүрэн 1942 онд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутагт “Хярын зуслан” гэдэг газар зун, намрын заагт Цэвэгжавын гэр бүлд мэндэлжээ. Төрөөд удаагүй байхад нь түүний ээж Цэвэгжав нь түүнийг Пэлжээ гэж хүнд өргүүлсэн аж. 1963 онд тэрбээр тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа офицерын мэргэжлийн сургалтад сурч дуусгаад Говь-Алтай аймагт Монгол-Хятадын улсын хил дээр шифрлэгч-радистаар ажиллахаар очжээ.
Энэ үед БНХАУ-д соёлын хувьсгал өрнөж, хоёр орны харилцаа таагүй болж байсан үе юм. Ингээд нэг удаагийн хилийн уулзалтад БНХАУ-ын төлөөлөгчид П. Адарсүрэнг их гоё дуулдаг гэсэн, бид нарт зориулаад сайхан ая бариад өгөөч гэж хүссэн. Ингээд тэрээр хятад ардын дуу болох "Дорно зүгээс нар мандаж байна" дууг маш сайн дуулсан байдаг.
Гэвч энэ үйл явдал НАХЯ-ны анхааралд өртсөнөөр Мао Зе Дуны үзэл санааг дэмжигч гэсэн улс төрийн хэлмэгдэлд өртөөд халагдаж цэргийн амьдралаар явах зам үүд нь хаагдсан.
Дараа нь Ховд аймгийн Булган суманд "Цаг уурын станц"-д ажиглагч хийж байгаад 1970 оноос Улаанбаатар хотод шилжин Модны хоёрдугаар үйлдвэрийн клубийн эрхлэгчээр ажиллан, «Гэр ахуйн модны хоёрдугаар артель»-д зураачаар ажиллахын зэрэгцээ Гадаад худалдааны яаманд харьяалагдах «Хоршоолол» нийгэмлэгт самбо, чөлөөт бөхөөр хичээллэв.
Улмаар 1971 оны 11-р сарын 6-нд УАДБЧ-д дуучнаар орж Ардын хувьсгалын 50 жилийн ойг угтсан Бүх ард түмний урлагийн үзлэгээс шалгарч медальт байранд орсон байна.
Л.Баяр