Олон удаагийн Грэммийн шагналт, "Billboard-ийн шилдэг 10 хит" дууны шагналыг есөн хүртсэн дуучин Эд Ширан Бутанд тоглолт хийсэн анхны барууны уран бүтээлч болох гэж байна.
Тэрбээр 2025 оны нэгдүгээр сарын 24-нд Бутаны нийслэл Тимфу хотын Чанглимитханг цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийнэ.
Ширан Инстаграм хуудсандаа "Кузузампола!" хэмээн тоглолтын мэдэгдлээ гарчиглажээ. Энэ нь тус улсын Зонха хэлээр "Сайн уу" гэсэн утгатай үг юм.
Далайд гарцгүй, 700 мянга орчим хүн амтай Буддын хаант засаглалтай Бутан 1970-аад онд тусгаар тогтнолоо зарлаж байв.
Тус улс аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж байгаа бөгөөд зочлохыг хүссэн жуулчдаас өдөрт 100 ам.долларын хураамж авдаг. Уг хураамж нь Бутан улсын боловсрол, эрүүл мэндийг дэмжихэд зориулагддаг.
Л.Баяр