Вьетнамын өмчийн магнат Труонг Ми Лан дэлхийн хамгийн том банкны луйврыг зохион байгуулсан хэргээр түүнд оноосон цаазаар авах ялыг эсэргүүцэж, давж заалдах оролдлого бүтэлгүйтлээ.
Өдгөө 68 настай тэрбээр амьдралынхаа төлөө тэмцэж байна. Учир нь Вьетнамын хуульд хэрвээ завшсан мөнгөнийхөө 75 хувийг буцааж төлж чадвал ялыг нь бүх насаар нь хорих ялаар солино гэж заасан байдаг. Харин түүнд дүйх мөнгө хараахан үгүй.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард анхан шатны шүүх Труонг Ми Ланг тус улсын тав дахь том зээлдүүлэгч болох Сайгон арилжааны банкийг нууцаар хянаж, 10 гаруй жилийн хугацаанд 44 тэрбум ам.долларын зээл, бэлэн мөнгө авсан болохыг тогтоосон юм.
Үүний 27 тэрбум ам.долларыг завшсан гэж прокурорууд үзэж байгаагийн 12 тэрбум ам.долларыг хувьдаа авсан нь түүнд цаазаар авах ял оноох шалтгаан байлаа. Энэ нь мөн урьд өмнө бараг болж байгаагүй санхүүгийн ноцтой гэмт хэрэг юм.
Тэр бол Вьетнамд энэ төрлийн гэмт хэргээр цаазаар авах ял авсан цөөхөн эмэгтэйчүүдийн нэг юм. Хэдийгээр түүний давж заалдах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан ч залилсан 12 тэрбум ам.долларынхоо дөрөвний гурвыг буюу 9 тэрбум ам.долларыг цуглуулбал тэр цаазаар авахаас зайлсхийх боломжтой.
Л.Баяр