УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Дэгийн тухай хуульд нэг удаад зохицуулалт орох гэж байх шиг байна. Цаашид өөрчлөх олон асуудал гарч ирж байх шиг байна. Ирцээрээ урагшаа суудаг болохыг би дэмжиж байна. Яах гэж УИХ-ын гишүүн болсноо бодох хэрэгтэй. Бүгдээрээ УИХ-ын гишүүн болохын тулд маш их мөнгө зарцуулдаг, худлаа үнэн ярьдаг, уулыг нурааж, усыг эргүүллээ л гэдэг. Гэтэл УИХ-ын гишүүн болсныхоо дараа хуралдаа ирдэггүй, ард түмнээ төлөөлдөггүй. Ард түмний биш хувийн эрх ашгийн төлөө ажилладаг. Ийм зүйл зөндөө байдаг. Цэгцлэх ёстой. Хувийн ажлаа амжуулаад яваад байгаа хүмүүс УИХ-д олон сонгогддоггүй. Тиймээс олон сонгогдсон нөхдүүдийг ад үзээд байх шаардлага байхгүй. УИХ, Засгийн газрын гишүүд, бид хариуцлагагүй болохоор ард түмэн нүд үзүүрлэж байгаа юм" гэв.