Шинэ жилийн баяр болж айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд гацуур модоо засаж байгаа энэ үед галын аюулгүй байдлаа хангах дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Аль ч төрлийн гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд аюултай хорт хий утаажилт үүсгэж, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж:
- гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаах
- хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байх
- гэрлийг олон цагаар асаахгүй байх
- гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэхийг шалгах
- халалт үүссэн эсэхийг тогтмол шалгах
- тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.