Тамхи татдаг хүмүүсийн уушгийг цэвэрлэх 4 аргыг хүргэж байна.
Уушгиа өдөр шөнөгүй хордуулж байдаг, одоо ч тамхинд бууж өгч чадахгүй байгаа хүмүүст зориулан эрдэмтэд доорх 4 бүтээгдэхүүнийг никотин, бохьны хорыг бууруулж чаддаг хэмээн тодорхойлжээ. Дээрээс нь агаарын бохирдол уушгинд муугаар нөлөөлөх нь гарцаагүй.
Тамхины хор хөнөөл
Бидийг амьсгалуулж байдаг уушиг нь баруун болон зүүн талтай , дотроо олон салаа мод мэт салбарласан, цусыг хүчилтөрөгчөөр баяжуулах үүрэгтэй маш олон цулцан, хялгасан судсууд, сilia буюу хучуур эдээс тогтдог. Уушигны хамгийн гол дайсан бол тамхи. Тамхинд 4800 орчим химийн бодис агуулагддаг ба эдгээрээс 250 нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг туйлын аюултай хорт бодисууд байдаг. Тамхинаас болж дэлхийд нэг секундэд 6 хүн нас барж, тамхи татдаг хүний дундаж наслалт 56 болжээ. Энэ аюулт хорыг манай орны эрчүүдийн 67%, эмэгтэйчүүдийн 20% орчим нь хэрэглэсээр байгаа нь туйлын харамсалтай.
Тамхи татдаг хүмүүс өөрийнхөө бие организмыг санаатайгаар хохироож, алж байдаг гэдэгтэй та санал нийлэх байх. Тамхины утаа нь хүний амьсгалын замын бичил хэсгийг гэмтээж, уушигний эд эс бүрт хүрч хатингиршуулсаар эцэст нь хий ханиах, амьсгаадах, шалтгаангүй ядрах цаашлаад уушигны хүнд хэлбэрийн өвчин эмгэгт хүргэн амь насыг авч оддог ХОР юм. Ийм айхтар хорыг хэрэглэсээр байгаа хүмүүст зориулан энэхүү УУШГИА ЦЭВЭРЛЭХ зөвлөгөөг бэлдлээ.
Дам тамхидалтанд өртдөг болон хорт утаагаар амьсгалж буй нийслэлийн оршин суугчид мөн анхаарлаа хандуулаарай.
Уушгиа хэрхэн цэвэрлэх вэ?
Бэрсүүт жүрж
Энэ жимс нь антиоксидантаар баялаг, эсийн үйл ажиллагааг сайжруулагч юм. Мөн уушиг цэвэрлэх, хорт хавдрыг эсэргүүцэх чадвартай байдаг ба ялангуяа байнга тамхи татдаг хүн хорт хавдрын эрсдэлийг ихээр дагуулдаг учир энэхүү исгэлэн бэрсүүт жүржийг идэж байгаарай.
Сармис
Сармис нь олон зуун өвчний эсрэг тэмцэх хүчтэй зэвсэг болдгийг та мэдэх байх. Энэ удаад мөн биед ашиг тустай нөлөө үзүүлдэг сармис нь хорт бодисын биед үзүүлэх нөлөөг багасгаж чаддаг уушиг цэвэрлэх бүтээгдэхүүнд багтжээ. Сармисыг хүн бүр хоолныхоо цэсэнд багтааж занших хэрэгтэй.
Цагаан гаа
Цагаан гаа нь судас цэвэрлэх, бактерийн эсрэг болон вирусын эсрэг шинж чанартай үйлчилгээ үзүүлдэг, гуурсан хоолойн сувгийг тэлж, эд эсийг нөхөн сэргээхэд тусалдаг.
Лууван
Лууван олон олон амин дэмээр баялаг байдаг / A, C, E, K, B витамин / . Никотинын хор нөлөөг саармагжуулах зорилгоор та луувангаар салад хийж идэх , шүүсийг нь шахаж уух хэрэгтэй.
Эдгээр 4 бүтээгдэхүүнийг хэрэглэж заншвал таны бие эрхтэн маш хурдан цэвэрлэгдэж сэргээгдэх ба тархины үйл ажиллагаа сайжирч, тамнхины эвгүй үнэр багасч та богино хугацаанд үр дүнг нь мэдрэх болно.
Эцэст нь хэлэхэд та тамхи татахаа больвол өөрийгөө, дэргэдэх хүнээ, ирээдүй болсон үр хүүхдийнхээ амийг аварч байна гэж ойлгох хэрэгтэй.
Л.Баяр