УИХ-ын чуулган болон байнгын хороодын хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийг хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын Төсвийн байнгын хороо, ХЗБХ-ны хамтарсан хуралдааны үеэр Засгийн газраас төсөв өргөн мэдүүлэх хугацааг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор хэмээн тусгах горимын саналыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, улмаар чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.
Ийнхүү 2024 оны арванхоёрдугаар сарын 10-ны дотор Засгийн газар шинэ төсвийг өргөн мэдүүлэхийг даалгав.