Жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, эгнээ байр буруу эзлэн бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж зогсдог байна. Ингэснээр тухайн чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслийн хурд удааширч, уулзварын нэвтрүүлэх чадвар багасаж бусад уулзвар гудамж замууд ачаалал авч зохиомол түгжрэл үүсэх нөхцөл бүрддэг аж.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан зөв, соёлтой оролцоно уу гэж холбогдох газраас мэдээлжээ.