БАРИМТ 1
Тэрбээр Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач, Даян бөхийн дэвжээний тэргүүн юм.
БАРИМТ 2
Монголын морин спорт уяачдын холбооны наймдугаар Их хуралд оролцсон 550 төлөөлөгчөөс 485 төлөөлөгч нь санал хураалтад оролцож, Д.Дагвадорж 318 төлөөлөгчийн санал авсан байна.
БАРИМТ 3
Тэрбээр Тод манлай уяачаас гадна "Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалтай.
БАРИМТ 4
Тэрбээр 1996 оноос морь уяж эхэлжээ. 1998 оны улсын наадамд зээрд соёолон нь аман хүзүүнд хурдалснаар төрийн наадмаас олон айраг түрүү хүртсэн байдаг.
БАРИМТ 5
Д.Дагвадорж барилгын инженер мэргэжилтэй нэгэн юм.
БАРИМТ 6
Тэрбээр ММСУХ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
БАРИМТ 7
Түүнийг 2022 онд нүүрсний хэргээр шалгаж, хуулийн байгууллагаас саатуулж байсан удаатай.
БАРИМТ 8
Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, “МБМтранс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхдөл, “ Зун Мен” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ши Шао Хуа нарыг хорих саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хэлэлцэж, нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн.
БАРИМТ 9
Гэвч удалгүй Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх үндэслэлгүй буюу харьяалал зөрчигдсөн гэж дүгнэн яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж байв.
БАРИМТ 10
Д.Дагвадоржийг Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33 тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй 373 тээврийн хэрэгслээр 1624 удаагийн давтамжтайгаар хилээр гаргаж, нууцаар, хууль бусаар нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд буруутгасан байдаг.
Сэтгэгдэл (5)