АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа Доналд Трамп Украин, ОХУ-ын асуудал хариуцсан тусгай элчээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан, АНУ-ын армийн чөлөөнд гарсан дэслэгч генерал Кит Келлоггыг нэр дэвшүүлээд байгаа билээ.
Орос, Украины талууд оролцохыг зөвшөөрвөл Украинд үргэлжилж буй дайныг зогсоох хэлэлцээний төвд Келлог байх магадлалтай. Трамп албан тушаалдаа буцаж ирсэн эхний өдрөө дайныг зогсооно гэж амласан ч үүнийг хэрхэн хийхээр төлөвлөж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа.
Келлогг харин дайныг эцэс болгохын тулд Орос, Украинтай хатуу хэлэлцээ хийхийг уриалав. Кит Келлогг нь уг дайныг зогсоох тал дээр дэмжих байр сууринд байдаг ажээ. Олон улсын харж буйгаар дэслэгч генерал Кит Келлоггыг нэр дэвшүүлж байгаа нь Д.Трампын уг дайныг зогсоох амлалтын эхний алхам болж байна гэж үзэж байна.
Л.Баяр