Монголын Үндэсний Худалдаа Аж, Үйлдвэрийн Танхимын XXII их хурал өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-нд болно. Тус хурлаанаар танхимын ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдахаар товлогдоод буй. Энэхүү нөхөн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдээд байсан МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнийг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 27-ны өдөр АТГ-аас баривчилжээ.
Т.Дүүрэн өөрийн цахим хуудаснаа "Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна" хэмээн бичсэн байна.
Сэтгэгдэл (1)