Монгол улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын О.Бахытын нэрэмжит спорт цогцолборт 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр болжээ.
Уг барилдаанд аймаг, сумын цолтой 32 бөх зодоглож Алтай сумын харьяат аймгийн хурц арслан Малшын Еркебулан түрүүлж, Цэнгэл сумын харьяат Аймгийн арслан Мусатын Аманбек үзүүрлэв.
Их шөвөгт Ногооннуур сумын харьяат аймгийн харцага Д.Бейбит, Бугат сумын харьяат аймгийн начин Х.Оразахын нар тус тус шалгарчээ.
Л.Баяр