Их Британийн зураач Жорж Стуббсын нэгэн зураг 50 гаруй жир айлын хананд байсны эцэст ирэх долоо хоногт Лондонд 2 сая фунт стерлинг буюу 2.5 сая ам.доллараар зарагдах төлөвтэй байна.
Испанийн заагч нохойг харуулсан 18 дугаар зууны урлагийн бүтээл хамгийн сүүлд 1972 онд зах зээлд 37,7 мянган ам.доллараар зарагдсан гэж дуудлага худалдааны Sotheby's агентлаг мэдээлэв.
Уг бүтээл нь анх 1802 онд дуудлага худалдаанд орж, ердөө 14 ам.доллараар зарагдаж байжээ.
"Испани заагч" нэртэй уг зураг нь зураачийн хамгийн эртний нохойн зураг бөгөөд Sotheby's сэтгүүлийн мэдээлснээр түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг гэж тооцдог.
Уг зургийг 1948 онд Лондонгийн Үндэсний спорт, зугаа цэнгэлийн галерейд анх удаа олонд танилцуулсан байна. Стуббс уг бүтээлийг яг хэзээ зурсан нь тодорхойгүй ч Гаскойн 1766 онд бүтээгдсэн гэж үздэг. Уг жил зураачийн сэргэн мандалтын үе байжээ.
Л.Баяр