Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутаг дэвсгэрт байрлах “Майн ам”, “Монгол алт” зэрэг газарт энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 34 этгээдэд холбогдох 9 үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүнд даацын техник хэрэгсэл 25-ыг хураан авч, битүүмжлэн экологи, эдийн засагт учирсан хохирлын үнэлгээг тогтоон, ажиллаж байна. Иргэн та хүрээлэн байгаа орчны талаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102, Экологийн цагдаагийн албаны 70191070 дугаарт мэдэгдэнэ үү!!!
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Сэтгэгдэл (1)