Ирландын холимог тулааны од Конор МакГрегор лхагва гарагт Дублиний шүүх дээр 2018 онд өөрт нь холбогдсон бэлгийн хүчирхийллийн хэргийг "худал зүйлээр дүүрэн" гэж хэлээд няцаасан. Нэхэмжлэгч Никита Ханд 2018 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр МакГрегорт хүчиндүүлсэн гэж мэдэгдсэн. Мөн уг хэрэгт өөр холбогдогч байгаа. Түүнийг Жеймс Лоуренс гэдэг.
36 настай МакГрегор шүүхэд хандан, "бүрэн зөвшилцөн бэлгийн харьцаанд орсон. Никита Хандыг бэлгийн харилцаанд орохыг албадаагүй" гэдгээ мэдэгджээ. Тэрбээр шүүх хурлын зургаа дахь өдөр анх удаа байр сууриа илэрхийлсэн нь энэ байв.
Тэгвэл пүрэв гарагт тэр хүчингийн хэрэгт холбогддог өдрөө кокеин хэрэглэсэн гэдгээ шүүхэд хэлжээ.
Л.Баяр