УИХ дахь Ардчилсан намын бүлэн мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдөр ардчилсан намын дүрмийн сүүлийн редакцыг хийгээд баталж байна. Иймд цаашид бүлгийн шийдвэрүүд үр дүнтэй болох шат руугаа орж байна.
Хоёрдугаарт, өнгөрсөн хугацаанд УИХ-ыг босоо удирдлагатай нам удирдсанаас хойш парламент хууль мөрдөхөө больсон юм байна гэдгийг нүдээрээ үзэж байна.
УИХ-ын, намын даргын үзэмжээр бүх асуудал шийдэгддэг болсон байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга индэр дээрээс дэгийн хуулийн зүйл заалтыг зохиож уншсан. Энэ бол үндсэн хуулийн зөрчил рүү орж байгаа юм.
Иймд УИХ-ын даргад хариуцлага тооцох ёстой" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (7)