Эквадорын хөлбөмбөгчин Марко Ангуло 22 насандаа таалал төгсчээ. MLS-ийн "FC Cincinnati" багаас Эквадорын "LDU Quito" клубт зээлээр тоглож байсан хагас хамгаалагч тэрээр өнгөрөгч 10 дугаар сарын 7-нд автомашины осолд орж, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан юм.
Эквадорын "El Universo" хэвлэлд Ангуло ослын улмаас толгой, уушигны гэмтэл авч, олон удаа хагалгаанд орсон гэж мэдээлэв. Тухайн үед түүнтэй хамт явсан найз, хамгаалагч Роберто Кабезас нь жолоо барьж яваад ослоор нас барсан аж.
Ангуло "LDU Quito" клубийн төлөөх сүүлчийн тоглолтоо осолдохоосоо нэг хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 6-нд хийсэн. Ангуло Эквадорын шигшээ багийн төлөө хоёр удаа, Ирак, Австралийн эсрэг нөхөрсөг тоглолтод оролцсон юм. Өмнө нь тэр улсынхаа хүүхэд, залуучуудын шигшээ багт тоглож байв.
Л.Баяр
Сэтгэгдэл (6)