УИХ-ын хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг эцэслэн баталлаа. Санал хураалтад 71 гишүүн оролцсоноос 69 нь дэмжиж, 2 гишүүн татгалзлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үг хэллээ.
Тэрбээр "Төсөв батлагдмагц төсвийн тодотгол дагаж орж ирж байсан тохиолдол Монголын төрд байхгүй. Гэхдээ яах аргагүй ийм нөхцөл үүсчихээд байна. Төсвийн байнгын хорооны дарга С.Даваасүрэн байгаа цагт энэ асуудал урагшлахгүй. С.Даваасүрэн гишүүний арга заль, ажлыг арга барилыг нь мэднэ. Тиймээс Төсвийн байнгын хорооын гишүүд энэ даргаа зайлуулчихмаар байна" гэв.
Түүний хариуд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Бид гурав дөрвөн удаа хуралдсан. Гудамжны хулигаан шиг ингэж худлаа ярьдагаа боль миний дүү. Чи засраагүй байгаа юм байна. Тэгээд УИХ-д орж ирчихээд солиороод л" гэв.
Сэтгэгдэл (5)