УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэллээ.
Тэрбээр "Би аядуу зөөлөн, УИХ-ын гишүүдэд хүндэтгэлтэйгээр ярина аа. Гэхдээ л... Ажилгүй орлогогүй, айл гэртээ хүүхдүүд нь өлсгөлөн байхад, гадныхан орж ирээд дээрэмдэж, тонож байхад аяндаа дуу минь өндөрсдөг юм. Та нар Цөмийн энергийн тухай хуулийг өөрчлөөд шар нунтаг гаргадаг орон болгох гэж байгаа шүү дээ. Цөмийн энергийн хямд эрчим хүч бол бидний хувьд мөрөөдөл болсон, бүр ярих ч хэрэггүй болсон зүйл. Өнөөдөр монгол орон стратегийн ашигт малтмал гэдгээсээ ураныг гаргаж байгаа хууль баталж байна. 126 гишүүн мэдэхгүй ярьж, мэдэхгүй шийдвэр гаргаж байгаа бол та нарын буруу биш байж болно. Хоёр танилцуулга бий. 2015 онд АН эрх барьж байх үед орж ирж байсан Цөмийн энергийн тухай мэдээлэл дотор Арева 34 хувийг өгөөд, дээр рояалти өгье гэдэгт хүлээн зөвшөөрсөн байдаг. Өчигдөр Ц.Даваасүрэнг бүгд ярьж байна. 9 хувийг ард түмнийхээ төлөө өгье гэсний тул яагаад боорлуулж байгаа юм бэ? Арева 9.5 хувийг одоо байгаа 34 хувьтай нь өгье гэж өөрсдөө санал оруулчихсан байгаа шүү дээ. Бид францын парламентад суугаагүй шүү.
Казакстаны Ерөнхийлөгчийн гаргасан танилцуулгыг уншаад үзээрэй. Ураны үнэ хамаагүй, эрэлт хэрэгцээ, үнэ чухал гэсэн байгаа.
Цацраг идэвхт ашигт малтмалтай улсууд ураныг төрийнхөө шууд хяналтад байлгадаг болохоос биш манайх шиг 34 хувиасаа татгалзаж, гадныханд өгдөггүй юм.
Өнөөдөр хурдавчилсан байдлаар ярьж байна. Оюу толгой дээр бас их яарч байсан. Энэ 34 хувь чинь өөр шүү дээ. Оюу толгой бол өр авч байсан, үнэн. 2008 оны парламент Оюу толгойд бөлдөгдүүлчихээд ядаж л ичдэг байсан. Одоо бол бид мэдэхгүй байж болно, ядаж унших ёстой.
Ураны эдийн засгийн үр ашиг нь өндөр биш, яг л картын бараагаар архи зардагтай ижилхэн. Хяналт нь чухал. Жил болгон уран ямар үнэтэй вэ гэдгээр рояалтигаа тогтоогоогүй. Олборлох хэмжээтэй л уялдсан. Казакстаны Ерөнхийлөгчөөс ядаж суръя.
34 хувийг гадаадын компанид буулгаж өгснөөрөө бид шар нунтагаа буцаагаад худалдаж авах эрхгүй болж байгаа гэдгээ ойлгоорой. Бид үндсэндээ үнэ өсөх буурахаас хамаарч, хараат бус байдлыг үнэтэй холбож, Цөмийн энергийн эзэн биегүй комисст эрх мэдлээ өгөх гэж байгаа. УИХ-ын хуулин дотор 34 хувийг үнэ төлбөргүйгээр шууд эзэмшинэ гэдэг заалтыг өөрчлөөд 0-9 хувиар өсөн нэмэгдэх рояалти гэдэг зүйл рүү оруулж байгаа. Өөрөөр хэлбэл Цөмийн энергийн коммист УИХ эрх мэдлээ өгч байгаа гэсэн үг. Үүнийг эргэж бодохоосоо өнгөрсөн. Одоо шууд кнопдох байх. Хэзээ нэгэн цагт монгол бага оврын цөмийн реактортай болно. Цөмийн энерги үйлдвэрлэхээсээ бид татгалзаж байна. Франц өнөөдөр Нигерээс хөөгдчихсөн. Канадад байгаа 4 ордынх нь нөөц дуусаж байгаа. Юуг ч хүлээж авахад бэлэн байгаа. Хэлэлцээр дуусахад та бид ямар ч эрх мэдэлгүй болно.
Жилд 215 мянган тонн хүхрийн хүчлийг газар ээжийн хэвлий рүү шахна гэж орсон байгаа шүү. Өдөрт 15 вагон хүхрийн хүчлийг газар ээжийн хэвлий рүү шахаж байж уран олборлоно гэж орж ирж байгаа шүү.
Яаж дээрэлхэж байна гээч? Уран олборлож дууссны дараа хүхрийн хүчлийг газрын хэвлийд нь хаяна, байгаль өөрөө саармагжуулна гэж байгаа шүү дээ. Танилцуулга дээр газрын хөрснөөс 1 метр өндөрт турбаг тайрна. Ингээд хөрсөөр булж хаяна гэж байна. Энэ бол үл тоох явц, дээрэлхэл. Хоёрт байгаль орчныхон надад хариуцлагатайгаар худлаа ярьсан шүү. Би араас нь хариуцлага ярина. Аюултай хог хаягдлын үйлдвэр гэж хэдэн шифризны үйлдвэрээ л яриад байх шиг байгаа юм. Жилд 750 тонн ноцтой аюултай хог хаягдал гарна. Үүний үйлдвэрийн талаар нэг ч эрх зүйн орчинг бүрдүүлээгүй. Би асуусан. Би ахуйн юм яриагүй шүү дээ. УИХ-ын гишүүд Улаанбадрахт очиж амьдрах гэж байгаа мэт шаналж, зовж, зүдэрч, кнопоо дарна гэдэгт итгэж байна" гэлээ.