Израилын хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид баасан гарагт шилжих шөнө Амстердам хотод халдлага үйлджээ. Израилын засгийн газар халдлагад өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр онгоц илгээж байна гэж мэдэгдэв.
Израилын Маккаби Тель-Авив баг Нидерландын Аякс багтай хийсэн тоглолтын дараа хөлбөмбөгийн багийн олон зуун хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг орхин явахдаа Амстердам хотод халдлагад өртсөн гэж АНУ-д суугаа Израилын элчин сайдын яам олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "X" мэдээллээ.
Элчин сайдын яамнаас нийтэлсэн мэдэгдэлд, Маккабигийн хөгжөөн дэмжигчдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байгааг харуулсан дүрс бичлэг нийтэлжээ.
Нидерландын Ерөнхий сайд Дик Шуф Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай холбоотой байгаа бөгөөд "Израилийн иргэд рүү чиглэсэн антисемитийн дайралтаас айж эмээж байна" гэжээ.
“Энэ бол огт хүлээн зөвшөөрч болохгүй зүйл. Би холбогдох бүх талуудтай нягт холбоотой байгаа бөгөөд дөнгөж сая Израилын Ерөнхий сайд Нетаньяхутай утсаар ярьж, гэмт этгээдүүдийг илрүүлж, яллах болно гэдгээ хэлсэн. Амстердам дахь байдал одоо тайван байна” гэж нэмж хэлэв.
Л.Баяр
Сэтгэгдэл (15)