Импортын машинд Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олгохгүй байгаа асуудлаар зарим иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэд мэдээлэлдээ “Улаанбаатар хотод олгох автомашины улсын дугаарын тооны дээд хязгаарыг 730 мянгаар тогтоосон. 730,001 дэх хүн тээврийн хэрэгслийн дугаар авъя гэхэд дээд хязгаарт хүрсэн тул боломжгүй гэж байна. Гэтэл өнгөрсөн 10 сарын 23-ны өдөр Нийсэллийн засаг дарга тээврийн хэрэгслийн тоо 730 мянгаас буурсан тохиолдолд улсын дугаарыг евро 4 болон түүнээс дээш хөдөлгүүртэй, үйлдвэрлэсэн оноос хойш 10 жилээс хэтрээгүй байх гэх мэтчилэн шалгуур үзүүлэлтээр олгоно гэлээ. Түгжрэлийг бууруулах гэж байгаа мэт харагдавч төр, засаг өнгөрсөн хугацаанд түгжрэл бууруулахын тулд юу хийсэн бэ?
Автомашиныг улсын дугаараар хязгаарласан, үр дүнд хүрээгүй. Дараа нь тэгш, сондгойгоор хязгаарлаж үзсэн, үр дүнд хүрээгүй. Ингэж хоёр удаа хязгаарлалт хийж иргэдийн эрхэд халдсан. Харин одоо 730 мянгаас дээш улсын дугаар олгохгүй гэж журамласан.
Энэ бол хүний эрхийг зөрчиж байгаа асуудал. Тиймээс УИХ-аас өнгөрсөн жил гаргасан хуулийг, НИТХ-ын тогтоол, мөн Нийслэлийн Засаг даргын захирамж хүний эрхийг хязгаарласан учраас Үндсэн хуульд гомдол гаргаж байна" гэв.
Сэтгэгдэл (4)