2024 оны 11 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-22-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Арваннэгдүгээр сарын 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 7-12 хэм, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-11 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 24-нд цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-14 хэм, бусад хэсгээр 5-10 хэмийн хүйтэн, өдөртөө бүх хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна.