Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2024 оны эхний 10 сарын байдлаар 4469 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 868 (24.1%)-аар өссөн талаар ҮСХ-оос мэдээлжээ. Тухайлбал, лохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2024 оны эхний арван сарын байдлаар нийт 5520 хүн нэрвэгджээ. Улмаар нийт 35.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
- Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 474 удаа,
- Геологийн гаралтай аюулт үзэгдэл 64 удаа,
- Биологийн гаралтай аюулт үзэгдэл 73 удаа,
- Хүний үйл ажиллагаатай холбоотой осол 3858 удаа тус тус бүртгэгджээ.