Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор импортоор орж ирэх автомашины улсын дугаар олголтыг хязгаарлаж буй. Үүнтэй холбогдуулан Хууль зүйн сайд О.Алтангэрэл хотын дарга Х.Нямбаатарт албан бичиг хүргүүлжээ. Тус албан бичиг буюу дүгнэлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 2 дахь хэсэгт "хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийлмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасантай нийцэхгүй байна хэмээжээ.