УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. АМНАТ-ийн 5 хувь байсныг 9 хувь болгон нэмэгдүүлэх саналыг Ц.Даваасүрэн гишүүн гаргасан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэв.
Тэрбээр “27 жилийн турш ярьсан ураны төслийг урагшлуулахын тулд Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Энэ хуулийн өөрчлөлт нь ашигт малтмалын дийлэнх хувь нь монголын ард түмэнд ногдох ёстой гэдэг агуулгыг бүрэн биелүүлж буй. Хуульд суурь АМНАТ 5 хувь, тусгай АМНАТ 5 хувь, өсөн нэмэгдэх АМНАТ нь 9 хувь байхаар заасан. Мөн ААН-ийн орлогын албан татвар 6 тэрбум төгрөгөөс дээш бол 25 хувь. Түүнчлэн бид 10 хувийн давуу эрхийн хувьцаа авч байгаа. Ингээд нийт манай эзэмших хувь 51-ээс дээш болж байна гэсэн үг. Үндсэндээ бид хангалттай хэмжээнд татвар авна гэж ойлгох хэрэгтэй. Гэтэл Ц.Даваасүрэн гишүүн 5 хувийн суурь АМНАТ-ийг 4-өөр нэмэгдүүлэх санал гаргаж байгаа нь төслийг зогсоох зорилготой гэж харж байна. Ингэж ажил гацаадаг хүмүүсийн үе өнгөрсөн" гэлээ.