Ногоон автобусны гэх хэргийн шүүх хурал дахин хойшиллоо. Тухайлбал, Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинээр орж буй өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан. Түүнчлэн нэг өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Шүүхээс шинээр орж буй өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлтийг хуулийн үндэслэлтэй гэж хүлээж авч шүүх хуралдааныг хойшлууллаа. Дараагийн шүүх хуралдааныг 2024 оны арванхоёрдугаар сарын 04-ны 10:00 цагт товлолоо.
Сэтгэгдэл (2)