Гадаадын ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Энэ бол ганцхан Л.Энх-Амгалангийн өргөн барьсан хууль биш. Монгол Улсын Засгийн газрын өргөн барьсан хууль. Засгийн газрын гишүүд санал өгдөг юм шүү дээ. Хамтарсан Засгийн газарт байгаа АН-ын бүх гишүүн дэмжсэн. Харин өчигдөр АН-ын бүлэг тайлбар сонсохгүй, улс төрийн хөнгөн хуумгай шийдвэр гаргаж, дэмжихгүй гэсэнд харамсаж байна. Өнөөдөр АН-ын дарга Л.Гантөмөр эдийн засгийн асуудал хариуцсан шадар сайд, ХҮН-ийн Т.Доржханд гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан сайд, Ц.Туваан мега төсөл хариуцаж байгаа сайд, Ж.Батсуурь хотод хэрэгжих мега төсөл хариуцаж байгаа сайд. Бүх сайд дэмжсэн" гэж дурдлаа.
Мөн "Хамтарч засаглаж байгаа улс төрийн хүчин ийм шийдвэр гаргасан учраас Засгийн газар дахин хэлэлцэж шийдвэр гаргах ёстой. Гадаадаас ажиллах хүч авах квотыг хязгааргүй квот гэж их мушгилаа" гэв.
Сэтгэгдэл (4)