"Хацраа самраар дүүргэдгээрээ" алдартай хэрэмний тухай бид багагүй мэднэ. Тэгвэл өхөөрдөм хөөрхөн уг амьтан махчин болсон тохиолдол бүртгэгджээ. Хэрэм урьд өмнө нь мэрэгч амьтад болон бусад сээр нуруутан амьтдыг агнаж, хөнөөсөн тохиолдол бараг л байдаггүй. Тэгвэл эрдэмтдийн хийсэн шинэ судалгаагаар хэрэмнүүд үлийн цагаан оготно агнах, алах, идэх зэрэг махчин зан авир гаргаж байгаа тухай урьд өмнө хэзээ ч байгаагүй нотолгоог олсон байна.
Лхагва гарагт нийтлэгдсэн энэхүү судалгаа нь Калифорнийн Контра Коста хотын Брионес бүсийн цэцэрлэгт хүрээлэнгийн газрын зурамны урт хугацааны экологийн судалгааны нэг хэсэг юм. Энэхүү төсөлийн ачаар Калифорнийн бүс нутгийн хэрэмнүүд байгаль орчны өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож, оршин байгаа газрынхаа үлийн цагаан оготны тоо толгой нэмэгдэж байгааг судалжээ.
Уг бүс нутагт үлийн цагаан оготно элбэг байдаг. Хойд Калифорнийн зарим хэсэгт үлийн цагаан оготны халдвар ажиглагдсан гэнэ. Судалгаагаар сүүлийн 10 жилийн дунджаас хамаагүй өндөр үлийн цагаан оготно байгааг цохон тэмдэглэжээ. Калифорнийн газрын хэрэм ихэвчлэн өвс, үр тариа, самар иддэг. Гэвч шинэ судалгаагаар бусад амьд сээр нуруутан амьтдыг сурамгай агнадаг болсныг харуулжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)