Өнгөрсөн долоодугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хуралдаж, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт дөрвөн жил есөн сарын хорих ял оноосон билээ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр болж тус шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Тэгвэл, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгчид эс зөвшөөрсөн тул улсын дээд шүүхэд гомдол гаргалаа.