БАРИМТ 1
Богд хан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг бөгөөд Богд хан уулыг дархалж, тахиж ирсэн түүх Хүннү гүрний мандан бадарснаас өмнөх 3000 жилийн тэртээгээс улбаатай.
БАРИМТ 2
Улсын төв архивын албан баримтад 12-13 дугаар зууны үед Хэрэйд аймгийн Ван хаан Тоорил Богд хан уулыг тахиж, Туулын хар шугуйгаар нутаглаж байхдаа “Унасан газар угаасан усаа” гэх монгол хүний сэтгэлээр өөрийн эрх хэмжээнд онголон дархалсан түүхтэй.
БАРИМТ 3
Өлзийт хааны тэргүүн он буюу 1294 онд гаргасан Монголын их Юань улсын хууль цаазны бичгийн 398 дүгээр бүлэгт Богдхан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр давааг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ.
БАРИМТ 4
1778 онд тэр үеийн Монголын тэргүүний сэхээтний нэг хүрээ сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг албан ёсоор дархалж хамгаалалтад авсан байна.
БАРИМТ 5
1997 онд ЮНЕСКО-гийн дэлхийн шим мандлын нөөц газарт бүртгэгдэн батламж авснаар зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийд нэртэй дархан цаазат газар болсон билээ.
БАРИМТ 6
Богд хан уул нь Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчныг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг.
БАРИМТ 7
Туул голын савд багтах бөгөөд уулын эргэн тойрны 20 амаас жижиг гол горхи эх аван урсаж, зарим нь Туул голд, зарим нь уулын бэлийн хонхор хотгорт хүрч хөрсөнд шингэнэ.
БАРИМТ 8
Богд хан ууланд эмчилгээний шинж чанартай хэд хэдэн рашаан, 54 зүйлийн хөхтөн амьтан, 1660 орчим зүйлийн шавж, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг.
БАРИМТ 9
Хэнтийн нурууны голлох амьтны аймгийг бүрдүүлэгч хөхтөн амьтдын нутагшлын хамгийн урд хил нь Богд Хан Уул болно. Тарвага, зурам, зараа, булга, буга, бор гөрөөс, янгир, ялаа, шумуул тэргүүтэн 56 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэн.
БАРИМТ 10
Жигүүртэн шувуудаас бөднө, болжмор, хараацай, хайруулдай, тогоруу, өрөвтас, харцага, шонхор, бүргэд зэрэг 194 зүйлийн шувуу бүртгэгджээ.
БАРИМТ 11
Ургамал зүйн хувьд Хэнтийн уулархаг тайгын бүсэд хамаарах бөгөөд ургамлын аймгийн хувьд нийт талбайн 55.8 хувийг шинэс, гацуур, хуш, нарс, хус, бут сөөгөөс бүрдсэн ой мод эзэлнэ.
БАРИМТ 12
Уулын оройн хэсэг, баруун, баруун хойд талын зарим газарт хушин ой зонхилох бол, баруун урд ба өмнөд хэсгээр гацуурын ой, баруун урд хэсгээр нарсан ой, хойд ба зүүн хэсгээр шинэсэн ой зонхилон тархсан байна. Энд 70 овгийн, 256 төрлийн, 588 зүйлийн ургамал ургадаг.
БАРИМТ 13
Дархан цаазат талбай нь 41651 га бөгөөд ар, өвөргүй модтой, энгэрээрээ хар ногоон гацуур бүрхсэн байдаг.
БАРИМТ 14
Хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 2268 метр өндөр Цэцээ гүн бөгөөд удаах нь 2256 метр Түшээ гүн оргил юм.
БАРИМТ 15
Богдхан уул нийт 34 амтай.
БАРИМТ 16
Богд хан уулын ам хөндий хажуу хормойгоор бичигт, зурагт хад цохионууд, хиргисүүр, хөшөө булш зэрэг түүхийн дурсгалт зүйл олонтой. Цэцээ гүний орой дээр сайд Юндэндоржид зориулсан сүмийн туурь байдаг.
БАРИМТ 17
Их, Бага тэнгэрийн амын хооронд орших хадан цохион дээр согоо, гуа марал, бортого малгай, ээтэн гутал, нөмгөн дээлтэй бүсгүй хүний дүрс, бугын сүг зураг зэргийн хамт уйгаржин бичгээр сийлсэн “Мөнх тэнгэрийн хүчин суу залийн ивээлд” гэсэн бичгийн дурсгал байдаг.
БАРИМТ 18
Богд Хан Уул эртнээс бөө мөргөлийн шүтээн, тайлга тахилгын газар байсан бөгөөд 13-р зууны үеэс Хэрэйдийн Ван Хан Туулын Хар шугуйд нутаглаж байхдаа Хан Ууланд ан гөрөө хийх, гал хөс түлэхийг хориглодог байжээ.
БАРИМТ 19
Богд Хан Уул нь усзүйн хувьд Умард мөсөн далайн ай савын Туул голын ай савд багтах бөгөөд олон жилийн дундаж урсац нь 100м-ээс илүү бүс нутагт хамаарна. Уулын эргэн тойрны 20 орчим амнаас гол горхи эх авч зарим нь Туул голд, үлдсэн хэсэг нь уулын хаяа, хормой хотгор гүдгэрт хүрч сэвсгэр хурдсанд шурган орно.
БАРИМТ 20
Уулаас эх авсан голоос 36.2 км урт Түргэний гол, 33.3 км урт Баруун, Зүүн Зуун Модын гол, 32.6 км Хүрхрээ голуудыг нэрлэж болно. Мөн хэд хэдэн эмчилгээний ач холбогдолтой рашаан булаг байдаг.
БАРИМТ 21
Богд Хан Ууланд таг, уулын тайга, уулын ой, уулын хээр, уулын хуурай хээр зэрэг бүслүүрлэг хэв шинжээс гадна бүслэг шинжтэй умардын хуурай хээр, бүсийн бус татмын нуга тус тус тархжээ.
БАРИМТ 22
Энэ ууланд мөстлөгийн буюу мөсөн галавын ул мөр ховор, зөвхөн хамгийн өндөрлөг хэсэгтээ бага зэрэг мөстөж байжээ.
БАРИМТ 23
Богд Жавзандамба хутагтын цолыг Хан Ууланд өргөснөөр Богд Хан Уул гэх болсон гэдэг. Энэ уулын хоёр ноён оргилд Цэцээ гүн, Түшээ гүн гэсэн цол олгож, жил бүр улсын сангаас цалин пүнлүү олгодог байсан байна.
БАРИМТ 24
Хувьсгалын жилүүдэд Хан Уулын тахилга тасалдсан байсан ч 1995 он Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 365 жилийн ойгоор Цэцээ гүний оргилыг тайж, 1995 онд Монгол Улсын ерөнхийлөгч П.Очирбат Богд Хан Уулыг тайх санаачлагыг дэмжсэн зарлиг гарган[1]., 2004 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уулсын нэг болгож 5 жилд нэг удаа төрийн тахилга үйлдэх болсон.