The MongolZ баг Плэй-Оффт шалгарснаар 418 оноотой болж HLTV-ын чансаанд 256 багаас зургаадугаар байрт жагсжээ.
Тухайлбал, өчигдрийн тоглолтоор Францын 3DMAX багийг 2-0-ийн харьцаатайгаар буулган авснаар ESL Pro League S21 тэмцээний хасагдах шатанд оролцох эрхээ авсан. Улмаар 18,000 долларын шагналаа баталгаажуулсан юм.
Харин өнөөдөр болох гурван тоглолтын дараа Плэй-Оффын оноолт тодорхой болно. Плэй-оффын тоглолтууд гуравдугаар сарын 13-нд эхлэх ба Финалын тоглолт 16-нд явагдаж энэ удаагийн тэмцээн өндөрлөнө.
Г.Хоролмаа