АНУ-аас Украинд үзүүлэх дэмжлэг цаашид үргэлжлэх эсэх нь улам бүр эргэлзээтэй болж байна.
Тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц лхагва гарагт АНУ Украинтай тагнуулын мэдээлэл солилцохоо түр зогсоосныг баталсан үүний нотолгоо билээ. Тэрбээр Трампын засаг захиргаа "энэ харилцааг түр зогсоож, хянаж байгаа" гэв.
Уг үйл явдлын дараагаар Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх долоо хоногт Парист Европын армийн дарга нарын уулзалтыг зарлаад, Франц улс АНУ-ын тусламжгүйгээр урагшлахад бэлэн байх ёстой гэж телевизээр ярьжээ.
"АНУ бидний талд үлдэнэ гэж найдаж байна. Гэхдээ тийм биш бол бид бэлэн байх ёстой" гэж Макрон хэлээд Европын улсуудад батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхийг уриалжээ.
АНУ 2022 онд Оросын арми Украин руу халдсанаас эхлэн Украинтай тагнуулын мэдээллээ хуваалцсаар ирсэн. Гэвч өнгөрсөн долоо хоногт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай "Зууван танхим"-д таагүй уулзалт хийсний дараа даваа гаргаас АНУ Киевт үзүүлэх цэргийн тусламжаа түр зогсоогоод байна.
Л.Баяр