Өмнөд Солонгосын нэрт дуучин Хви Сон өнгөрөгч даваа гарагт Сөүл хот дахь гэртээ нас баржээ. Хэвлэлүүд түүнийг нас барах үедээ 43 настай байсан гэж мэдэгдэв.
Даваа гаргийн орой түүний ээж нь "ухаан алдсан байдалтай байгаа" тухай нь дуудлага өгсөн боловч түргэн тусламж ирэхэд тэр амьсгал хураасан байжээ.
Тэрбээр 1982 оны хоёрдугаар сарын 5-нд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод мэндэлжээ. Дуучин, ая зохиогч, театрын жүжигчин нэгэн юм. Түүнчлэн олон хит дууны үгийг бичсэнээрээ алдартай.
Түүний үхлийн шалтгааныг зүрх зогссон гэж батлаад байна. Гэвч Хви Сон 2020 онд хоёр удаа этомидат хэтрүүлэн хэрэглээд ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдэж байсан учир уг муу зуршлаасаа болж зүрх нь зогсон нас барсан гэж үзэх хүн цөөнгүй байна.
"Этомидат" мудтарсан үеийг оруулах зэрэгт хэрэглэдэг ерөнхий мэдээ алдуулагч юм.
Л.Баяр