Мэргэжлийн сүмогийн хувьд шинэ банзүкэ буюу чансааны жагсаалт шинэчлэн гарах нь дараагийн албан ёсны тэмцээн ойртож байгааг илтгэнэ. Удахгүй Осакад эхлэх башёгийн хувьд хамгийн том хоёр өөрчлөлт бол их аварга Тэрүнофүжи байхгүй бол Хошорюүгийн нэр ёкозүна гэх тодотголтойгоор томоор бичигдсэн явдал юм.
Өөр нэг анхаарал татсан зүйл бол банзүкэ хуудасны зүүн болон баруун дээд талд катакана үсгээр бичсэн "Украин" тодотгол юм. Шиши Масарү, Аонишики Арата нар зүүн Европын Украин улсыг сүмогийн дээд зиндаанд төлөөлнө. Ингэснээр тус улс хоёр ба түүнээс дээш бөх Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдсан долоо дахь гадаадын улс болж байгаа юм. АНУ, Монгол, Гүрж, Орос, Болгар, Өмнөд Солонгос зэрэг улсуудын араас Украин улс дээд зиндаа өгсөж буй нь энэ.
АНУ-ын нэр 4,5 жил завсарласны дараа банзүкэд эргэн ирж, Хавайн тамирчин Хикарумусаши (Даниел Айлуа) дебютээ хийнэ. Ах дүү Вакатакакагэ, Вакамотохару нар шинэ чансаанд тодорхой хэмжээний тэнцвэрийг авчирлаа.
Эзэн хааны цомыг хүртсэн экс озэки 2022 онд COVID-19 дүрмийг зөрчсөнийхөө төлөө бүтэн жил хасагдсан. Дараа нь түүнийг сүмогийн дөрөв дэх зиндаанд унагаснаас хойш анх удаа Санданмэд эргэн ирлээ.
Асанояма 2019 оны тавдугаар сарын башёд АНУ-ын ерөнхийлөгчаас шагнал хүртсэн түүхэн дэх цорын ганц сүмоч болсон юм. Асаноямагийн сүмогийн дэвжээнд гарч, озэки цолоо эргүүлэн авах, хоёр дахь түрүүгээ хүртэх магадлал нас, бэртэл гэмтэл зэргээс нь шатгаалан алсарч байна. Бүх чансааг шинэ аварга Хошорюү тэргүүлж байгаа бол зүүний манлайд Оносато, барууны манлайд Котозазүра бичигджээ.
Л.Баяр