Энэтхэгийн 18 настай хүүг албаны хүмүүс арьсныхаа нэг см квадрат тутамд 201.72 ширхэг үстэй болохыг тогтоожээ.
Улмаар тэр хамгийн үсэрхэг төрхтэй гэх амжилтаар Гиннесийн номонд бүртгүүлсэн байна. Лалит Патидар "Хүн чонын синдром" гэгддэг "ховор" үс ургах өвчнөөр шаналж яваа нэгэн.
Энэ өвчин тэрбум хүн тутмын нэгд л тохиолддог гэж үздэг бөгөөд Дундад зууны үеэс хойш ердөө 50 орчим хүн ийм өвчнөөр өвджээ.
Л.Баяр